КУБИЙН ХУВЬД АМЕРИКИЙН БОДЛОГО УЯСАВ

2014 оны 12 сарын 19

  Кубийн эсрэг тавьсан хоригоо цуцалж харилцаагаа сэргээх саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгрессдоо илгээжээ. 50 жил баримталсан бодлого нь Кубад нөлөөл өөгүйг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Ийм хугацааны дараа эргээд харахад нөгөө л ах дүү Кастро улс орноо удирдаж байх юм. Бидний стратег жирийн куба хүмүүст л хохиролтой байна гэж тэр хэлжээ. Түүний үзэж буйгаар дэлхий дахинд эрх чөлөө, ардчиллыг дэмжих бодлогоосоо АНУ ухраагүй ч сөрг өлдөөнийг даамжруулахгүйгээр үүнийг хийх нь зүйтэй аж. АНУ-ын хийсэн алхамд талархаж буйгаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн , Ромын хамба лам Франциск нар илэрхийлжээ.

Кубад АНУ ЭСЯ-аа нээх аж. Кубийг алан хядах ажиллагааг дэмждэг улс гэж үзсээр байх эсэхийг хагас жилийн дотор нягталж шийдэхийг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрид үүрэг болгожээ. Цагаачлал, мансууруулах бодисын арилжаа, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүн наймаалах зэрэг асуудлаар АНУ, Кубийн хооронд яриа хэлэлцээ хийх гэнэ. Америкийн иргэд Кубад жуулчлах нөхцөлийг хөнгөвчлөх бололтой. Худалдааны харилцаагаа өргөжүүлэх юм байна. Америкийн банкууд Кубад салбараа нээх нь. Вашингтоны зүгээс ийм алхам хийж буй нь Оросоос Кубийн хамаарлыг багасгаж, бүхэлдээ Латин Америк дахь Оросын нөлөөг хумихыг эрмэлзэж буйн илрэл гэж Оросын Олон улсын аюулгүй байдлын төвийн удирдагч академич Алексей Арбатов үзэж байна.

Куба төдийгүй Латин Америкийн нэлээд орон АНУ-ын эсрэг тэмцэж, хүч чармайлтаа нэгтгэж буй нөхцөлд Америк ийм стратег баримталж эхэлж буй юм. Орос гэх мэт түнш, холбоотнууд нь дайсан болж хувираад байгаа болохоор Обама эртний дайснуудаа анд нөхөр болгох аянд мордоод буй хэрэг гэж Арбатов нэмж хэлсэн байна. Кубийн удирдагч Рауль Кастро зах зээлийн өөрчлөлт хийхийг эрмэлзэж, хувийн өмчтэй, үйлдвэртэй байхыг зөвшөөрсөн, тэгэхдээ эдийн засгийн өсөлтөө хурдасгахад нь Америкийн хөрөнгө оруулалт шаардлагатай, олон арван жил болсон картын хуваарилалтаасаа Куба салах хэрэгтэй байгаа гэж академич Алексей Арбатов үзнэ.

Р.ЖАРГАЛАНТ