Хатагтай Могерини ирэх оны эхээр Орост айлчилна

2014 оны 12 сарын 17

Европын дипломат бодлогын тэргүүн Федерика Могерини Орост Крымийг нэгтгэснийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж ОХУ-д айлчлахынхаа босгон дээр мэдэгдэв. Крымийн эсрэг Европын холбоо шинээр хязгаарлалт тавьсан бөгөөд тэр нь энэ долоо хоногийн эцсээс хэрэгжиж эхэлнэ гэж тэр бас хэлжээ. Хатагтай Могеринийн айлчлал ирэх оны эхээр болох бололтой. Европын холбооны Гадаад хэргийн зөвлөлийн хурал нэгдүгээр сард болж Оростой хэрхэн харилцах асуудлыг голлон хэлэлцэх юм байна. Тэгэхлээр Европын холбооны гишүүн орнууд энэ асуудлаар ямар байр суурьтай байгаатай танилцаж байж Могерини Орос руу мордож таарах нь. Тэрбээр өнөө маргаашгүй Украиныг зорино.

“Орос улс Украиныг дайны талбар болгож хувиргаад эзэлж авахыг эрмэлзэж байна” гэж Украины Ерөнхий сайд Арсений Яценюк энэ сарын 15-нд Брюссельд болсон Европын холбооны зөвлөл-Украины хамтарсан анхны хуралдаан дээр мэдэгдлээ. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл олохыг Засгийн газартаа даалгав. Тэрбээр Орос хэдийгээр ах дүүгийн харилцаатай улс маань боловч ганц түүнд залбираад байх аргагүй боллоо. Энэ зах зээл нурж, бид түүний араас нисэж байна гэж хэлжээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД