ХОДОРКОВСКИЙ: ОРОСЫН ШИЛЖИЛТИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТЭРГҮҮЛЖ БОЛОХ ЮМ

2014 оны 12 сарын 15

ЮКОС концернийг тэргүүлж байсан Михаил Ходорковский сэтгүүлчтэй ярилцахдаа ирэх 10 жилд Владимир Путиний нэр хүнд 50 хувиар унаж, албанаасаа огцрох магадлалтай гэж дүгнээд, Оросыг 2-3 жилийн хугацаанд ардчилсан сонгуульд бэлтгүүлэх Засгийн газрыг толгойлоход бэлэн гэж хэлжээ. Түүний үгээр бол аливаа түймрийг мөнгөөр унтраачихдаг байдалд амьдарсаар Путин түүндээ дасчихсан, тэгвэл одоогийн хямрал түүнд сүрхий түвэг учруулах гэнэ.

Нефтийн үнэ буурч, хориг тавьсан зэрэг нь өнөөгийн Оросын дэглэмд бас сөргөөр нөлөөлөх юм байна. Өөрийнх нь хүрээлэл Оросын Ерөнхийлөгчид аюул учруулж магадгүй гэж Ходорковский буй аж. Түүний бодлоор ордны эргэлт хийх нь Оросын хувьд гудамжны мөргөлдөөнөөс илүү хувилбар байж болох гэнэ. Ийм нөхцөлд Ходорковский эх орондоо даруй буцан ирж шилжилтийн Засгийн газрыг тэргүүлж болох юм гэсэн байр суурьтай байгаа аж. Түүний хөрөнгийг 2003 онд 12 тэрбум доллар гэж үнэлж байжээ. Тэгвэл одоо 100 сая доллар болоод байгаа аж. Тэрбээр санхүүгийн луйвар хийсэн хэмээн буруутгагдаж 10 гаруй жил шоронд суусан юм.

Р.ЖАРГАЛАНТ