ДЭЭРЭМЧДИЙН АХЛАГЧ, ХАТАГТАЙ ВОНГ

2016 оны 04 сарын 28      7      2761

XX зууны дунд үеэр буюу ердөө хагас зууны өмнө их далайн мандалд хамгийн одтой явсан дээрэмчдийн толгойлогч нь эмэгтэй хүн байв. Тэрбээр хятад үндэстэн, бүжигчин бүсгүй байжээ. Шан гэх энэ эмэгтэйг залуухан байхад нь 1938 онд Хонконгийн казиногийн нэг хүндтэй зочин олж харснаар түүний мандан бадрах үе нь эхэлсэн гэлтэй. Тэр зочин хөшигний араар орж царайлаг бүсгүйн гараас барьж аваад “Намайг Вонг Кунгкит гэдэг, генералиссимус Чан Кайшигийн дэргэд ажилладаг. “Надтай...

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮН

2016 оны 04 сарын 21      0      1209

Улс орныхоо байдлыг судалж байна гэж Украины Ерөнхий сайдаар саяхан томилогдсон Владимир Гройсман мэдэгдэв. Надад болон миний тэргүүлж буй шинэ Засгийн газарт ямар их хариуцлага үүрүүлж байгааг, украин хүн бүр ямар түвэгтэй нөхцөлд аж төрж байгааг би ойлгож байна гэж тэрбээр хэлээд, украинчуудаасаа дэмжлэг хүслээ. Засгийн газар нь хэрхэн ажиллах төлөвлөгөөг нэг сард багтааж бэлэн болгоно гэж амласан байна. Дээд Рада хэдэн сар эсэргүүцсэн ч эцсийн эцэст Ерөнхий сайд Арсений Яценюкийг...

“АЮУЛТАЙ МИКРОБУУД” ХЭМЭЭН АРМЯНЧУУДЫГ АЙМАГЛАН УСТГАСАН ТҮҮХ

2016 оны 04 сарын 20      0      1364

1916 онд Алеппо хотод армян эмч нарыг ийн цаазалжээ 1915 онд Туркийн эрх баригчид армянчуудыг хоморголон хядсаныг хүн төрөлхтний эсрэг үйлдсэн хамгийн томоохон гэмт хэргийн нэг гэж үздэг юм. Энэ аймаглан устгах явдлыг Османы эзэнт улсын хяналтад байсан бүх газар нутаг дээр 1922 он хүртэл үргэлжлүүлжээ. Үүнийгээ шууд алж устгах, энгийн хүн ардыг гарцаагүй үхэлд хүргэх нөхцөлд байлгах гэсэн хоёр аргаар гүйцэтгэсэн аж. Туркэд аж төрж байсан армян хүмүүс ямагт дарлал, хэлмэгдэлд өртөж...

ХОРИГОО ЦУЦЛАХЫГ бид Өрнөдийн түншүүдээсээ ГУЙХГҮЙ, ГУЙГААГҮЙ, ГУЙХ Ч ҮГҮЙ”

2016 оны 04 сарын 18      0      1434

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өнгөрсөн пүрэв гаригт манай улсад хийсэн нэг өдрийн айлчлалынхаа хүрээнд “Зүүн Азид Оросын явуулж буй гадаад бодлого” сэдвээр лекц уншсан юм. Түүний агуулгыг товчлон хүргэж байна. Дэлхий дахин түүхэн шинэ эринд шилжих үе дээрээ байна. Нэг туйлт ертөнц бий болгох гэсэн оролдлого, ганцаар ноёрхох гэсэн тооцоо бүтэшгүй зүйл болохыг сүүлийн жилүүдийн үйл явдал харуулж байна. Өнөөгийн нөхцөлд нэг ч улс, хамгийн хүчирхэг нь байлаа ч...

ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ, ХҮНИЙ ХУУЧИН НЬ

2016 оны 04 сарын 15      1      1975

Зүүн гараас Дилма Руссеф, Лула да Силва Энэ хавар эхний сараасаа л Бразилд хахир байлаа. Жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ газар авч, авлигын хэл аманд орооцолдсон Засгийн газраа огцрохыг шаардах болсон. Тус улсын эдийн засаг хямралын байдалд орж, эрх баригчид нь үндсэндээ ажлаа хийхээ байж, Ерөнхийлөгч Дилма Руссефийнх нь нэр хүнд хамгийн доод хэмжээндээ хүрч, ердөө арван хувь болж унав. Төрийн тэргүүндээ итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөх нь өнгөрсөн оны эцсээс улам бүр...

“Ахын” сайд буугаад мордов

2016 оны 04 сарын 15      8      1350

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өчигдөр манай улсад нэг өдрийн албан ёсны айлчлал хийв. Өглөө эрт Улаанбаатарт хүрэлцэн ирсэн тэрбээр 10.00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчлан уулзаж, дараа нь тэд албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Оросын харилцааны одоогийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар тэд ярилцав. Сайд нар баримт бичигт гарын үсэг зурж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Сергей Лавров...

ГАЖИГ БИЕТЭЙ, ГАЖ ДОНТОЙ АЛУУРЧИН

2016 оны 04 сарын 13      4      1104

Олон хүний амь хохироосон 45 настай Цүтомү Миязакийг 2008 оны зургадугаар сарын 17-нд Токио хотын захад байх “Косүга” хэмээх шоронд дүүжлэн хороов. Өнгөрсөн зуунд оноосон ялыг олон түмний хилэнт эсэргүүцлийн улмаас эрх баригчид гүйцэтгэсэн нь энэ байлаа. Садар самуун, цус урсгасан үйл явдал, гаж донтныг сурталчилсан киног толгой дээш таталгүй үздэг хүн Японд олон байдаг аж. Тэдний нэг нь Токиогийн унаган хүү Цүтомү Миязаки бөгөөд сэтгэлдээ төсөөлсөн зүйлсээ бодит зүйл...

“ГОРБАЧЕВЫГ ИРЭХЭД ЦАГ НЭГЭНТ ОРОЙТСОН БАЙСАН”

2016 оны 04 сарын 12      0      1186

Зөвлөлт засгийн үед тэрс үзэлтэн гэгдэж явсан, одоо бол улс төр судлаач хэмээгдэж буй Глеб Олегович Павловскийн үзэл бодлыг сонирхоцгооё. -Олон юмны эх тавигдаж, олон юмаа хаяж гээсэн 1970-аад оноо эргэн харах нь Оросын нийгэмд чухал гэсэн санааг та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Та чухам юуг ийн хэлсэн бэ? -1970-аад оны үеэ бид алдчихсан юм. Өөрчлөн байгуулалт, ил тод байдлын өнгөн дээр “60- аад оныхон” гарч ирсэн 1980-аад оны эцсээр энэ анзаарагдсан. Энэ бол маш...

МОНГОЛ НЬЮС-20

2016 оны 04 сарын 12      0      798

Сониныхоо шарласан хуудасны тоосонд найтаах ч өнгөрснийг өнөөдөртэй ойртуулж, өнөөгөөс маргааш руу өнгийж харах сэжим, сэдэл хайрлан, басхүү өөрсдөөрөө, “Өнөөдөр”-ийнхнөөрөө бахархах боломжийг 20 жилийн ой маань бидэнд олгож буй. Энэ удаа 16 жилийн өмнөх нэг бус материалыг онцолж байна. 2000 оны “Өнөөдөр”-ийн цоо шинэхэн булан “Миний овог”-ийн салхийг хэн хэн хагалж байсныг сонирхоорой. Мөн УИХ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн...

Японы Ерөнхий сайд ирэх сард Орост айлчилна

2016 оны 04 сарын 07      0      1101

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх сарын 6-нд Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж магадгүй хэмээн Оросын “Известия” сонин мэдээллээ. Тэд энхийн хэлэлцээр хийгээд хоёр талын харилцааг хөгжүүлэх, олон улсын бусад сэдвийг ярилцах бололтой. Ийм уулзалт хийх боломжийг боловсруулж байгаа, товыг нь дараа мэдээлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь сэтгүүлчдэд мэдээлж байжээ. Оросын Ерөнхийлөгчийг Японд айлчлуулах...