Ц.БАЙДРАГ: 30 насны төрсөн өдрөөрөө бүл нэмсэн минь хамгийн том бэлэг байсан

2016 оны 05 сарын 05      0      4317

“Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч Ц.Байдраг өнөөдөр 40 нас хүрч байна. Тэрбээр яг одоо үзэгч, сонсогчдоо баярлуулахаар хамтлагийнхантайгаа баруун аймгуудад аялан тоглолтоо хүргээд явж буй. Хөгжим бүжгийн коллежийг төгсөн, эзэмшсэн мэргэжил, сонгосон стильдээ үнэнч яваа түүний “Санаж байна уу”, “Гурван жил” зэрэг хит дууг хүмүүс андахгүй мэднэ биз ээ. BDRG дуу бичлэгийн студиэ байгуулсан тэрбээр өнгөрсөн хугацаанд 80 гаруй...

Д.Жаргалсайхан: Хэрмэл жүжигчний амьдрал л ийм байдаг байх

2016 оны 05 сарын 04      2      3832

Үзэгч, сонсогчдын сэтгэл зүрхний гүнд үнэ цэнэтэйгээр орших олон сор бүтээл түүнийх. “Чингисийн баатрууд”, “Анд минь чи хаалгыг минь тогшооч”, “Ээждээ яарсан сэтгэл”, “Мэнгэ төөрсөн амраг”, “Хань минь”, “Нууцхан хайр”, “Шувууд нутаг буцаагүй”, “Тамирчны алдар”, “Эрхүүгийн хавар” зэрэг уран бүтээлийн нэрийг дурдахад шууд чихэнд хоногшсон хоолой эгшиглэж буй биз ээ. Энэ удаа...

Байхгүй юмгүй, элдэвтэй ангийнхан

2016 оны 05 сарын 03      9      9494

Соёл, урлагийн их сургуулийн Театр урлагийн сургуульд 2001-2005 онд суралцаж, төгссөн ангийнхныг энэ удаа “Манай ангийнхан” буландаа урилаа. 2001 онд тус сургуулийн захиргаа анх удаа хөгжимт драмын ангид оюутан элсүүлэх шийдвэр гаргаснаар тус ангийнхныг шалгаруулан авсан аж. СУИС төгссөн ч мэргэжлээрээ ажилладаггүй хүн олон. Урлагийн мэргэжил эзэмшсэн ч “боловсон үзэгч” болж төгсдөг нь харамсалтай. Нээрээ л ажаад байхад СУИС-ийн өмнөх төгсөлтийнхний нэг ангиас тав,...

“Зургаа дахь хүсэл” юу вэ

2016 оны 05 сарын 02      0      3364

Энэхүү кинонд багын зургаан найзын нөхөрлөлийн үнэ цэнэ, хайр дурлалын тухай өгүүлэх болно. Тус тусын амьдралаа хөөж, өөр ажил мэргэжил, өөр үзэл бодолтой болсон найзууд олон жилийн дараа эргэн уулзана. Тэд амьдрал нь хоногоор хэмжигдэх болсон нэг найзынхаа хүсэлтээр хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлцгээнэ. “Найзууд” театрын дэлгэцийн хоёр дахь бүтээл “Зургаа дахь хүсэл” киноны найруулагчаар Б.Тулгаа, гол дүрүүдэд Э.Мөнхтөр, Б.Уянга, Г.ОтгонцэцЭг, Ц.Энхтайван,...

“Бобр”

2016 оны 04 сарын 24      0      1361

МУЭ-ийн гишүүн зураач Ц.Болдбаатар “Blue moon” арт галерейд “Бобр” үзэсгэлэнгээ дэлгэжээ. Уг үзэсгэлэнд түүний сүүлийн нэг жилийн хугацаанд зурсан 60 гаруй бүтээлийг үзүүлж байна. Тэрбээр үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр “Өөрийн бүтээсэн шилдэг хөрөг ба цэцэгсийн зургийг сурталчлах, өнөөгийн бухимдалтай нийгэмд дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн боловсрол олгох, хүмүүсийн гоо сайхны таашаалыг нэмэгдүүлэн, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг...

Олон улсын кино наадамд МОНГОЛ БҮТЭЭЛ шилдгээр шалгарлаа

2016 оны 04 сарын 24      3      1880

Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив” олон улсын наадам энэ жил ОХУ-ын Москва хотод болж өнгөрлөө.  18 дахь удаагаа зохион байгуулсан уг наадамд анх удаа монгол кино өрсөлдөхөөр шалгарсан юм. “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” адал явдалт, уянгын кино өнгөрсөн 2015 онд үзэгчдэд хүрсэн билээ. Хүн үзэн ядалт, өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ...

Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл”-ийн эзэд тодров

2016 оны 04 сарын 24      2      786

Кино дэлгэцийн найруулагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийг үндэслэгч Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” наадмын шилдгүүд бааса гаригт тодорлоо. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд радио, телевизийн чиглэлээр суралцдаг 180 гаруй оюутан бүтээлээ ирүүлснээс гадна БНХАУ, Польш улсын оюутан залуус оролцсон юм. Энэ жил телевиз, радиогийн шилдэг бүтээл, богино хэмжээний кино, гэрэл зургийн мультимедиа, анимэйшн, компьютер графикийн төрөлд шилдгүүдийг...

Б.БАТБААТАР: Над руу самрын яс шидэхэд баярласан

2016 оны 04 сарын 24      1      2011

Жил бүр ОХУ-д “Детектив” нэртэй адал явдалт, тулаан киноны олон улсын наадам болдог. “Скай пирамид” продакшны өнгөрсөн жил бүтээсэн “Зангараг” кино энэ наадамд анх удаа монгол улсаас шалгарн, өрсөлдөж буй. Тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батбаатар уг наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн төрөлд “хүч үзэж” байна. Түүнтэй ярилцлаа. -Өнгөрсөн онд үзэгчдэд хүрсэн “Зангараг” кинонд бүтээсэн дүрээрээ та...

“Мэдрэхүй” тоглолт болно

2016 оны 04 сарын 17      1      1416

ДБЭТ-ын бүжигчид орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилгоор “Nomadic ballet” хэмээх продакшн байгуулжээ. Тус продакшны уран бүтээлчид анхны тоглолтоо энэ сарын 29-нд буюу Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан тоглохоор болсон байна. Уг “Sentiment” буюу “Мэдрэхүй” тоглолт нь  неоклассик, сонгодог, модерн хосолсон болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг...

Э.Гансүх: Зураг бол бодол санаа, төсөөллөө бусадтай хуваалцах миний арга

2016 оны 04 сарын 14      1      3002

Өндөр шилэн барилгын 12 дугаар давхарт, том том шилэн цонхтой тасалгаанд Э.Гансүх уран бүтээлээ туурвидаг аж. Биднийг түүний урланд очиход “Тэнгэр бүүдгэр, удахгүй цас юм уу бороогоор “уйлагнах” гээд л байх шиг. Яг л зураг зурмаар санагдаж байна” гэсээр угтсан юм. Тэрбээр1998 онд Баасандорж багшийн шавь болж сийлбэрч, 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл багшийнхаа удирдлаган дор төгсөж, зураач мэргэжил эзэмшжээ. Одоо...