МАН-ын гишүүд тойргоо булаацалдаад завгүй байна

2016 оны 05 сарын 10

МАН-ын гишүүд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд орж ирэхээс татгалзав. Тэдэнд байнгын хорооны хуралдаанаас илүүтэй Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших тойргийн асуудал чухал байгаа аж. Гишүүдийнхээ өрөөнд хэд гурваараа цугларч, тойргоо хэрхэн хуваах, хэн нэр дэвших, сонгуульд хэрхэн оролцох талаараа шивнэлдэж яваа гэнэ. Заримынх нь эрх ашиг зөрчигдөн, нэр дэвших тойргоо хүртэл булаацалдаж, байнгын хорооны хуралд сууж, хууль хэлэлцэх манатай явна. 

.