О.Бурмаа олимпийн эрхээ авч чадсангүй

2016 оны 05 сарын 07

Туркийн Истанбул хотод чөлөөт, сонгомол барилдааны "Рио 2016" олимпийн эрхэ олгох сүүлчийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр чөлөөтийн эмэгтэйчүүдийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Манай улсаас эрхээ авч чадаагүй байгаа 48 кг-д Э.Нарангэрэл, 75 кг-д О.Бурмаа нар барилдав. 75 кг-д хүч үзсэн О.Бурмаа гавьяат эхний барилдаандаа Польшийн бөхийг Дарья Осоцкаг ялсан ч шөвгийн наймд Азербайжаны Гозал Зутовад цэвэр ялагдав. Тус тэмцээний жин тус бүрийнхээ финалд үлдсэн хоёр бөх олимпийн эрхээ авах юм. Ийнхүү О.Бурмаа олимпийн эрх чадсангүй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.