”Хүлгүүд” илүү байлаа

2016 оны 05 сарын 07

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн цувралын тав дахь тоглолт өнгөрсөн баасан гаригт СТО-д боллоо.

SBL Хасын Хүлгүүд-Альянс Тех Харцага 3:2

Тт№5 109:90

Аваргын цуврал 3:1 болж "Хүлгүүд" хүндхэн байдалд ороод байлаа. Тэдэнд ухрах зам байхгүй. Тоглолтын эхнээс сайн тоглолтоо үзүүлж байлаа. Улмаар эхний үед "Хүлгүүд" давамгайлав. Гэхдээ хоёрдугаар үед "Харцага"-ын залуус сайн тоглолтоо гарган тооны харьцааг ойртуулсан юм. Хожигдох эрхгүй тоглож байгаа "Хүлгүүд"-ийн залуус гуравдугаар үед өрсөлдөгчөө бүх талаар илүүрхэв. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед ч тэд алдаа гаргалгүй зүтгэсээр өрсөлдөгчөө буулган авч, цувралыг 3:2 болголоо. Тус тоглолтод "Хүлгүүд"-ийн ахлагч Б.Билгүүн 28 оноо авч багаа тэргүүлэв. Сэлгээнээс А.Бямбадорж үр дүнтэй тоглосон хожлын гол түлхүүр байсан гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. "Харцага" багаараа тааруу довтолж байлаа.

.