Их дуулга: А.Цолмон тэмцээнээ дуусгалаа

2016 оны 05 сарын 06

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Бакугийн  “Их дуулга” эхэллээ. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон ОУХМ А.Цолмон эхний барилдаанаа Испанийн Лаура Гоместэй хийж торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа. Манай жүдочийг ялсан Гомес бол 32 настай ахмад тамирчин юм.Тэрбээр "Их дуулга"-аас гурван хүрэл медаль авч байсан. Мөн шилдгүүд хүч үздэг "Мастерс" тэмцээний мөнгө, хүрэл медальтай жүдоч юм. 

.