АТГ-ын даргаар цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулах санал хүргүүллээ

2016 оны 05 сарын 05

АТГ-ын дарга Н.Ганболд эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөс хойш оронд нь хэн томилогдох бол гэсэн хүлээлт үүссэн. Тус газрын шинэ дарга хэн болох бол гэсэн таамагт сүүлийн жилүүдэд хууль сахиулах байгууллагыг удирдаж байсан хэдхэн хүний нэр л эргэлдсээр байсан билээ. ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал А.Дулаанжаргал, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр гэх зэргээр янз бүрийн таамаг хөвөрсөн.

Таамгуудыг эвдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд нэгэн хүний нэрийг УИХ-д өргөн мэдүүллээ. Тэр нь цагдаагийн хурандаа Хүрэлсүхийн Энхжаргал.

Х.Энхжаргал 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, удам дамжсан цагдаагийн алба хаагч. Өвөө, аав, хүү нь бүгд төрийн тусгай алба, тэр дундаа цагдаагийн ажилтнууд. Түүний аав Д.Хүрэлсүх нь Төв аймаг, Эрдэнэт хот, Сүхбаатарын районы НАХЯ-ны хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдан сэргийлэх байгууллагынхан дундаа ажилч хичээнгүй, идэвх зүтгэлтэйгээрээ нэрд гарсан нэгэн байсан гэдэг.

Хурандаа Х.Энхжаргал 1987 онд хуучнаар НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч, 1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын мeнeжeр мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1987-1992 онд Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст хүүхдийн төлөөлөгч, өмчийн төлөөлөгч, өмчийн ахлах төлөөлөгч, 1992-1996 онд Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст эдийн засгийн ахлах төлөөлөгч, 1996-2008 онд Төв аймгийн Цагдаагийн газрын эрүү эрхэлсэн дэд дарга, 1999 оноос дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, мөн оноос 2012 он хүртэл Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. 2015 оноос ЦЕГ-ын Мэдээлэл, тeхнологийн төвийн даргаар ажиллаж буй.

Өмчийн төлөөлөгчөөс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр нийгмийн эгзэгтэй мөчүүдэд өмч, эдийн засгийн олон ноцтой хэргийг илрүүлж байсан туршлагатай ажилтан төдийгүй цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн маш сайн мэргэшсэн боловсон хүчинд тооцогддог юм билээ. Төв аймгийн цагдаагийн газар болон Замын цагдаад удирдлага дор нь ажиллаж байсан хүмүүс түүнийг “шулуун шударга, хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай сайн удирдагч” гэж үнэлдэг. Түүнийг Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үeд хотын замын хөдөлгөөн эрс эмх цэгцтэй болж, хот, хөдөөгийн замын хөдөлгөөний удирдлагын шинэчлэл, торгууль зөрчлийг бэлэн бусаар тооцох төсөл зэрэг бодлогын хүрээний олон асуудлыг шинэ түвшинд гаргаж чадсан нь одоо ч хэрэгжээд явж байгаа.

АТГ-ын даргын албан тушаалд түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах дадал, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэшил, удирдан зохион байгуулах, ажил хэрэгч чанарыг үндэслэн томилуулахаар хуулийн дагуу санал болгосон гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан хэлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
109.163.234.8 Сайн сайн
109.163.234.8 Сайн сайн
122.221.201.225 Bolnoo. Sain itgel hyleelgeed ajiluulhad yum hiih hyn. Demjij baina
202.136.158.228 Хөдөө хөхөрсөөр диплом олж чадаагүй л болохоос муухан Харвардуудаас хол дээр боловсролтой хүн шүү дээ. Интeрпол мэтийн хурал хуйд хамт явж л байсан. Хэл ус сүрхий Харвардуудаас огт дутахгүй хүн шүү. Гологдох юм үнэндээ байхгүй. Цагдаад ховор үлдсэн хуучин бууны хугархайнуудын л нэг. Муулах юм олж ядах гарч л байх шиг байна. Тэр нь ч ажил хийж чадахгүй загнуулж болохгүй болоод аргагүйн эрхэнд халагдсан нөхөд л элдэв үг хавчуулж байгаа байх. Түүнээс Энхжаргал хурандаа хүн чанартай эрийн хугархай тул баргийн хүний мууг үзнэ гэж байхгүй. Хэн ч хэлнэ дээ. Ажлыг бол яг хийнэ. Харин бохир улс төрийн гар хөл болчих вий л гэж санаа зовж байна. Сонгосон хүмүүс нь энэ хүний олон давуу талуудыг олж харчихаад ашиглах гэж сонгосон байж магадгүй. Уг АТГ биш Цагдаагийн даргаар очих бол цагдаадаа мөн ч нөөлөгтэй хүн байх юмсан. АТГ ч уг нь ийм даргатай болж башийх л байх. Даанч хогнууд ажил хийлгэх нь үү үгүй юу.
202.136.158.228 Test
  • 2016 оны 05 сарын 07
202.136.158.228 Test
  • 2016 оны 05 сарын 07
202.136.158.228 Test
  • 2016 оны 05 сарын 07
202.136.158.228 Demjij bn.
  • 2016 оны 05 сарын 07
202.136.158.228 Test
  • 2016 оны 05 сарын 07
202.136.158.228 Ха ха энэ сайт нь бүх лаларуудын ID ш адил гаргадаг сайн сайт байнааа
  • 2016 оны 05 сарын 07
202.136.158.228 chi teneg uu? uuruu uurtuu hariulaad...kkk
  • 2016 оны 05 сарын 07
202.136.158.228 Харин тийн. Улстөрчид нэртэй луйварчид ажлыг нь хийлгэх нь үү, үгүй юү. Бас Ганболд даргыг хавчсан шиг дарамтлаад байх юм уу
  • 2016 оны 05 сарын 05
103.10.22.2 enhjargal sain ajiltan tomilogdbol bayartai bna hamt togsogch
119.40.98.162 БОЛОВСРОЛ МУУТАЙ ХҮН ЮМ ГАДААД ХЭЛ МЭДЭХ ҮҮ
119.40.98.162 Лав л орос хэлтэй шүү.
  • 2017 оны 09 сарын 30
202.21.101.146 Энхжаргал хурандаа бол итгэж болох хүн. Маш сийрэг аливааг нухацтай шийдвэрлэх чадвартай боловсорсон хүн гэж бодож байна. Хувь хүнийхээ зүгээс бол зөв сонголт гэж харж байна.
203.194.114.90 Багадана даа, жул байна

.