Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: 14-р сургуулийн эцэг эхчүүд цуглаан зохион байгуулна

2016 оны 05 сарын 05

Тавдугаар сарын 05

  1. Өнөөдөр бол жилийн 125 дахь өдөр бөгөөд он дуустал 240 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +7 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус дулаан байх нь ээ. Мөн шөндөө бага зэргийн хур тунадас орох юм байна.
  3. Билгийн тооллын 28, найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2024.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.30, юань 310.70, вон 1.75 төгрөг байна.
  5. 10.00 цагт Монгол-Солонгосын политехник коллежид "Шилдэг цахим хичээл-2016" улсын уралдааны нээлт болно. 
  6. АСЕМ-ын хурлуудын зохион байгуулалтад 1500 орчим сайн дурын ажилтан оролцоно. Сайн дурынхны штаб болон сургалт, зохион байгуулалт, үүрэгт ажлуудын талаар 12.00 цагаас МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
  7. "НҮҮДЭЛ СУУДАЛ" шилдэг бүтээл шалгаруулах уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн Blue Moon арт галерейд 17.00 цагт нээлтээ хийнэ.
  8. 10.30 цагаас БЗД-ийн 14-р сургуулийн хуучин барилгын суурин дээр эцэг эхчүүд цуглаан хийнэ. Барилгын ажлын шийдийг одоо болтол гаргаагүй байгаа юм. 
  9. 12.00 цагт Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.
  10. 09.00-17.00 цагаас ЗГ-ын 11-р байрны дугуй зааланд Мэргэжлийн хяналтын байгууллагын УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-тэй. 
  11. Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны байгууламжуудыг буулгах талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарын Б зааланд 10.30 минутаас болно. 
  12. Сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 33 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байгаа "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ 2016" тэмцээний аврага шалгаруулах тэмцээн 10.00 цагаас ЦЕГ-ын Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд болно.
  13. БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн 05-р сарын 5-6-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж, Худалдаа, Эдийн засаг, Шинжлэх ухаан, Техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын XIV хуралдаанд оролцох гэж байна. 
  14. Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1821 оны энэ өдөр Францын удирдагч, генерал Напелеон Бонапарт нас баржээ.
  15. 1989 оны энэ өдөрт Америкийн дуучин, продюсер Chris Brown мэндэлжээ.
  16. Мөн Английн алдарт дуучин Адель 1988 оны энэ өдөр мэндэлжээ.
  17. 2006 онд Суданы Засгийн газар Суданы чөлөөлөх армитай хэлэлцээр байгуулжээ.
  18. 1955 онд Баруун Герман бүрэн тусгаар тогтнож чаджээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.