Манай 13 жүдоч Бакугийн “Их дуулга”-д зодоглоно

2016 оны 05 сарын 04

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Бакугийн  “Их дуулга” энэ сарын 6-8-нд болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, 73 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир, 81 кг-д Азийн аварга Н.Дагвасүрэн, ОУХМ О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон, 63 кг-д Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар зодоглох юм. Бакугийн  “Их дуулга”-д 82 орны 519 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.