З.Ганбаатар пара буудлагын дэлхийн цомоос мөнгөн медаль авлаа

2016 оны 05 сарын 04

Польшийн Шчечин хотод явагдаж буй пара буудлагын дэлхийн цомын тэмцээнд манай улсаас пара буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ З.Ганбаатар, дасгалжуулагч ОУХМ В.Ганцоож нар оролцож байна. Өчигдөр/2016.05.02/ явагдсан гар бууны фоолинг тагет дасгалд ОУХМ З.Ганбаатар мөнгөн медаль авлаа. Нийт 32 тамирчин хасагдах журмаар өрсөлдсөнөөс Английн тамирчин түрүүлж, Украйны тамирчин хүрэл медаль авчээ. ОУХМ З.Ганбаатар нь "РИО-2016" паралимпийн эрхээ аваад байгаа тамирчин юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.84 Cain bna .2008 onooc exelj byydlagaar yabcan baix shy. Zopilgotoi yabnaa gdg ni amjiltiin ex yum daa

.