Махны үнэ өсчээ

2016 оны 05 сарын 03

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр 4 дүгээр сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6915 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.7 хувиар буюу 380 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 0.4 хувиар буюу 35 төгрөгөөр буурсан байна. Харин хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас  15.8 хувь, адууны ястай махны үнэ 15.6 хувь, ямааны ястай махны үнэ 7.9 хувиар өссөн байна.

Тодруулбал, үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.7 хувиар буюу 115 төгрөг, хонины цул мах 2.0 хувиар буюу 155 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Харин хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.