Телевизийн өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтооно

2016 оны 05 сарын 03

Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит  хуралдаан 2016 оны 4-р сарын 28-ны өдөр хуралдаж  9 салбарын Техникийн хороодоос дэмжигдсэн  61  стандартын төслийг  хэлэлцэн  60 төслийг Үндэсний стандартаар  баталсан байна. 

Үүнээс Мэдээлэл, харилцаа холбооны 5, Авто тээврийн 21, Газар тариалангийн 1, ХАА-н  2, Автозамын 17, Газрын тосны 1, Барилгын 7, Чанарын менежментийн тогтолцооны 3, Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдлын 3 стандартыг тус тус баталжээ. 

Олон улсын 32 стандартыг орчуулж үндэсний болгосон бол Телевизийн өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, тэмдэг тэмдэглэгээг ашиглах шаардлага,  авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх, автозамын төлбөр хураах үйл ажиллагааг сайжруулах болон автотээврийн салбарын ажилчдын ажил мэргэжлийн стандартыг баталлаа. Барилгын салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийн олон жилийн хөдөлмөр зүтгэлээр  автоклавын бус сийрмэг бетон, ус болон уур тусгаарлалын шинэ бүтээгдэхүүний стандартууд шинээр гарлаа.

Мөн менежментийн тогтолцооны  шаардлагын ISO 9001 стандартыг ISO 19011, ISO 9004 зэрэг холбогдох стандартуудтай хамт хэлэлцэж баталсан нь олон нэгж байгууллагад эдгээр стандартыг нэвтрүүлэх чухал ач холбогдолтой юм. 

Эдгээр стандартууд шинээр  батлагдан гарсан нь хэрэглэгчдэд хүргэх энэ төрлийн үйлчилгээний чанарт ихээхэн өөрчлөлт гарах нөхцөл бүрдэж байгаа аж. 

Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлийг нэлэх тоосны хэмжээг тогтоосон болон химийн хорт болон аюултай бодисын хаяг шошго, анхааруулах стандартад өөрчлөлт оруулж, Гамшгийн холбогдолтой нэр томъёоны стандартыг  Олон улсын жишигт нийцүүлэн дахин хянаж батлав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.