Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Өнөөдөр бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр

2016 оны 05 сарын 03

Тавдугаар сарын 03

  1. Өнөөдөр бол жилийн 123 дахь өдөр бөгөөд он дуустал 242 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +18 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 26, нэг цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2017.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 31.60, юань 311.00, вон 1.76 төгрөг байна.
  5. 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Улаанбаатар хот болон 13 аймгийн нийт 5000 иргэд хамрагдсан 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх олон нийтийн санал бодлын тандалт судалгааны үр дүнг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс танилцуулна.
  6. Зууны мэдээ “Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Хулгайчгүй Монгол Хөдөлгөөн болон Төрийн бус байгууллагууд хамтран улс төрийн намуудад уриалга хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. 
  7. Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Замын цагдаагийн тасгаас хамтран зохион байгуулж байгаа “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээн МХО-нд 09.00 цагаас эхэлнэ. 
  8. 11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын 107 тоот мэдээллийн танхимд Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1072 хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
  9. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “SAVE UB” аян өрнүүлэх талаар 10.00 цагаас Хангарьд ордоны 6 давхарт хэвлэлийн бага хурал зохион байгуулна. 
  10. Нийслэлийн Боловсролын газраас ирэх хичээлийн жилийн ”Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ба төгсөгчдийн эрдмийн баяр”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 11.00 цагаас НЗДТГ-ын А танхимд болно. 
  11. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах хуулийн хугацаа дуусахад нэг сар үлдлээ. 12.00 цагт энэхүү ажлын явц болон хяналт шалгалтын талаар холбогдох байгууллагуудаас Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэл өгнө.
  12. 14.00 цагт Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хуралтай. 
  13. Монголын хөлбөмбөгийн "Хүрхрээ үндэсний лиг"-ийн сугалааны үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал 11:00 цагт МХБХ-ны байранд болно. 
  14. 11.00 цагт УБЭИС дээр “ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР”-ийг тохиолдуулан УБЭИС-ийн Сэтггүүл зүйн тэнхим энэ өдрийг тохиолдуулан ТЕЛЕ ФОТО студи нээлтээ хийх гэж байна.
  15. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Хууль хяналтын байгууллагуудтай холбоотой ноцтой асуудлаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ. 
  16. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Япон улсын Куамамото мужид болж буй байгалийн гамшигт зориулсан хандивийн өдөрлөг хийх талаар “Их эрэл” ТББ-аас мэдээлэл хийнэ.
  17. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр.
  18. 2001 онд АНУ 1947 оноос хойш түүхэндээ анх удаа НҮБ-ийн Хүний эрхийн үндэсний комиссд суудалгүй үлджээ.
  19. 2002 онд MiG-21 цэргийн нисэх онгоц нислэг үйлдэж байхдаа Энэтхэгийн Ражастхан төв банкийг мөргөж, энэ үеэр 8 хүн нас баржээ.
  20. 1960 онд Нидерландын Амстердам хотод “Анна Франкийн байршин” музей нээгджээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.