Монголын бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлд худалдаалагдана

2016 оны 05 сарын 03

Эрээн хотод байгуулагдах “Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийн танилцуулга уулзалт болох гэж байна. 

Тодруулбал, БНХАУ-ын Си Зинпин даргын санаачилсан “Хилийн иргэдийн худалдааны бүс” нь Эрээн хотыг Хятад улсын хойд зүгийн нээлттэй түшиц бүс нутаг болгох, боомтын хүчин чадлыг дээшлүүлэх, хилийн худалдааг өргөжүүлэх, боомтын эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмрийг оруулах юм.

Тус бүс нь худалдааны бүс, логистокийн үйлчилгээний бүс, агуулахын бүс, нэгдсэн цахим худалдааны платформ, уламжлалт хилийн иргэдийн худалдаа, цахим худалдаа, импорт экспортын барааны худалдаа, аялал жуулчлалын худалдан авалтын үйл ажиллагааг голлон явуулна. Мөн боловсронгуй, орчин үеийн хилийн худалдааны бүсийн удирдлагын системийг байгуулж “нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлэн, хил гааль хорио цээрийн үйл ажиллагааг нэгтгэсэн хууль сахиулах хяналт шалгалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, боомтын хилийн иргэдийн худалдаа үйлчилгээний түвшин, логистикийн түвшин, бизнес, аялал жуулчлалын үйлчилгээний үүрэг чадавхийг дээшлүүлэн, хамгийн богино хугацаанд хамгийн бага өртөг зардлаар хилийн иргэдийн худалдааны бүсэд сайн чанарын үйчилгээгээр хангах юм.

Хилийн иргэдийн худалдааны бүс нь 26 м2 бүхий нийт 350 стенд, Монгол улсад 150 стендийг өгөх ба зөвхөн МҮХАҮТ-ын зөвшөөрлөөр аж ахуйн нэгжүүдийг бүртгэн, бизнес эрхлэгчдийг оролцуулах ба 1 хүн нэг удаад 8000 юаний өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах эрхтэй юм. Хилийн иргэдийн худалдааны бүс байгуулагдсанаар Монгол улсын бизнес эрхлэгчдэд БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах нээлттэй боломжийг бий болгож байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.