“Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө

2016 оны 05 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 тоот зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргасан билээ.

Энэхүү уриалгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг тарьц, суулгацаар хангах, мөн тарьц, суулгац ургуулан бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлж үйл ажиллагааг дэмжих, хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдааг БОНХАЖЯ, “Ногоон хэрэм” төсөл болон “Хот цэцэрлэгжилтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зохион байгууллаа.

“Тарьц, суулгац-2016” үзэсгэлэн худалдаанд ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 37 гаруй ойн мэргэжлийн байгууллага, 10 иргэн оролцож байна. Эдгээр ойн мэргэжлийн байгууллагууд өөрсдийн мод үржүүлгийн газарт тарьж, ургуулсан төрөл бүрийн мод, сөөгний тарьц, суулгац, үр, үрсэлгээ болон бордоог худалдаалан борлуулж байна.

Түүнээс гадна үзэсгэлэнгийн үеэр яамны харьяа “ОСХТ” УТҮГ, “Хот цэцэрлэгжилтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-аас мод тарьж ургуулах талаар заавар зөвөлгөө өгчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
93.65.89.201 Сайн уу,Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаа с татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000 доллараас 50 сая доллар хүртэлх зээлийг санал болгож байна. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно.И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).

.