С.Боргил: ХҮНамын зарим гишүүд бие дааж нэр дэвшинэ

2016 оны 05 сарын 02

ХҮНам 2016 оны сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно гэсэн мэдээллийн талаар тус намын дарга С.Боргил мэдээлэл өглөө.

Энэ талаар ХҮН-ийн дарга С.Боргил "Манай намыг АН-тай эвсэж сонгуульд оролцоно гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Өнгөрсөн сарын 27-нд ХҮН-ын төв хорооны хурал болж намайг даргын албан тушаалд томилсон билээ. Намын даргын хувьд мөрийн хөтөлбөрөө баталж, сонгуульд дангаараа өрсөлдөх хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлээд байна. Тиймээс дээрх мэдээлэл огт үндэсгүй худал гэдгийг хэлэх байна. Мөн манай намын 20 гаруй гишүүн ирэх сонгуульд бие дааж нэр дэвшихээр бүртгүүлсэн. Учир нь ХҮН-аас зарим тойрогт сонгуульд оролцуулахгүй байх эрсдэл үүсээд байгаа юм. Миний бие ч дангаараа нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Манай намын хувьд байгуулагдаад нэг жил гаруй болж байгаа учир сайн төлөвшөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ямартай ч бид дэвших гишүүдийн нэрсийг гаргаж байгаа. Хуулийн хугацаа нь болохоор албан ёсоор мэдээлэл хийх болно" гэв.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.116 Энэ яагаад зарим тойрогт намаасаа дэвшиж болохгуй бие даана гэж тэгээд яасан ч олон бие даагчидтай нам бэ,энэ дарга нь дангаараа нэр дэвшинэ гэж бас яахыг хэлээд байнаа,
2.67.64.252 Gazriin gavaar dald or
202.131.227.42 Ашгүйдээ
202.21.106.139 нөхөөстэй дээлтэй байх албагүй шүү дээ?Нэг мөр болж чадаагүй байж цаашид нам болно гэдэг үлгэрийн далайд-тусал болжээ. Угаасаа ИХГ--гэж далдагнах хэрэггүй л байхгүй юу?Цээжний пангаар дарга болдог тэр үе өнгөрсөн шүү дээ, мөн хахуулдаж хулхиддаг ч байсан тэр үед бас ч гэж нүдээ олдог л байж дээ??Өөрөө мөн нам нь төлөвшөөгүй байж халуурах гэж дээ??Мөнг хоосон урсгахаар тийм баян эсвэл тий мөрөөдөгчид юу ч хийхээс буцахгүй шүү дээ??салиа нь арилаагүй чацагнууд аа??

.