Урсгал тэнцэл 77.7 сая ам.долларын ашигтай гарчээ

2016 оны 05 сарын 02

Манай улсын урсгал тэнцлийн үзүүлэлт энэ оны эхний 3 сард 77.7 сая ам.долларын ашигтай гарчээ. 

Өнгөрсөн оны мөн үед 43.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан урсгал тэнцлийн үзүүлэлт ийнхүү ашигтай гарсанд орлогын дансны алдагдал 31 хувиар буюу 73.4 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн аж. Харин барааны дансны ашгийн бууралтыг үйлчилгээний алдагдлын бууралт нөхсөнөөр, тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 15.6 сая ам.доллараар өсч 199.2 сая ам.долларын ашигтай гарчээ.

 Харин хөрөнгө ба санхүүгийн дансны алдагдал 31.4 сая ам.долларт хүрч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 75 хувиар буюу 95.3 сая ам.доллараар буурсан эерэг өөрчлөлттэй байгаа талаар шинжээчид хэлж байгаа гэнэ. Энэ нь эдийн засгийн харьяат аж ахуйн нэгжид орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлтөөр тайлбарлагдаж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.25 unen l boltugai.

.