Олон улсын гоо сайхны тэмцээнээс монголчууд ГРАНПРИ шагнал хүртлээ

2016 оны 05 сарын 02

Солонгосын гоо сайхны холбооноос зохион байгуулдаг "Korean Beauty Contest Festival" арга хэмжээ энэ жил арав дахь удаагаа болж буй. Солонгосын бүхий л гоо сайхны холбоод хамтран зохион байгуулдаг уг тэмцээнд манай улсаас анх удаа нүүр будалтын төрөлд оролцож, Гранпри шагнал хүртжээ. 

Хятад, Япон, Сингапур, Малайз зэрэг азийн орнуудаас 3000 гаруй оролцогч нийт 20 төрөлд өрсөлдсөнөөс "Бэлла" салоны нүүр будалтын мэргэжилтэн Б.Алтанзул Арт нүүр будалт, Фантази нүүр будалт, Сормуус суулгалт зэрэг хэд хэдэн төрөлд өрсөлдсөнөөс Арт нүүр будалтын төрлөөр Гранпри шагнал, мөн тус салоны мэргэжилтнүүд Хуримын нүүр будалт төрөлд нэг, хоёрдугаар байрын шагнал хүртжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Mongolchuud setgel baibal buhniig hiij chadna shuu. Saihan amjiltand bayar hurgie.

.