Малчны зээлтэй иргэд 10 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх боломжтой

2016 оны 05 сарын 02

Монгол улсын Засгийн газраас мал аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх малчдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор малчдын зээлийн хүүгийн ачааллыг бууруулах “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн жилийн хүүгээ 10 хувь болгон бууруулсан бол өнгөрсөн сарын сүүлчээр ХААН банк мөн хүүгээ бууруулсан байна.

“Сайн малчин“ хөтөлбөрийн шаардлага хангасан, малчин данстай, эрүүл мэнд, нийгмийн даатгалд сайн дураар хамрагдсан, тарилга туулга, вакцинжуулалтад малаа бүрэн хамруулсан малчид ХААН Банкны өөрт ойр салбарт хандан жилийн 10 хувийн хүүтэй малчны зээлээ судлуулах боломжтой болж байна.

 Мөн малчны зээлийн хуучин үлдэгдэлтэй иргэдийн хувьд уг хөтөлбөрийн зээлийн шаардлага, нөхцөлийг хангасан тохиолдолд жилийн 10 хувийн хүүтэй малчны зээлд шилжих боломжтой аж.

Эх сурвалж: ХААН банк


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.