1 хүртэлх насны хүүхдийг дуудлагын дагуу гэрээр үзлэг хийнэ

2016 оны 05 сарын 02

Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс 1 хүртэлх насны хүүхдийг дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон хэмээн мэдэгджээ.

Мөн түүнчлэн улаанбурхан өвчний товлолт дархлаажуулалтад хамрагдахаар ДЭМТ, ӨЭМТ-р үйлчлүүлж буй эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт Дархлаажуулалт” хийх өдрийг 7 хоног бүрийн бямба гаригт болгон шилжүүлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

.